Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Төв аймгийн Баянчандмань суманд зургаадугаар сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Тодруулбал, Улаанбаатар хот, бусад аймаг, сумдаас тус сум руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд зөвхөн хүндэтгэх шалтгаантай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх аж.
Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт 41 тохиолдол шинээр бүртгэгдсэн юм. Ингэснээр тус аймагт нийт бүртгэгдсэн халдвар 1134 болжээ.
Төв аймгийн Баянчандмань суманд хөл хорио тогтоожээ |
|