• Өнөөдөр 2025-04-11

Сүүлийн 24 цагт 927 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ

2021-05-31,   792

ЭМЯ-наас коронавируст халдварын тархалт, нас баралтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
 
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн хоногт 6026 хүний сорьцод шинжилгээ хийхэд 927 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт 58,439 тохиолдол батлагдлаа.
 
Шинээр илэрсэн тохиолдлуудын 829 нь Улаанбаатар хотод, 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
 
Мөн сүүлийн хоногт коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барлаа. Тодруулбал, 57 настай эмэгтэй, 44 настай эмэгтэй, 79 настай эмэгтэй, 76 настай эмэгтэй нар коронавируст халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад уг өвчний нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. 
 
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.
 
Харин сүүлийн 24 цагт 682 хүн бүрэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарснаар эдгэрсэн иргэний тоо 50,436 боллоо.
 
Одоогоор 4,475 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:
  • Хөнгөн- 2,393
  • Хүндэвтэр- 1,534
  • Хүнд- 436
  • Маш хүнд -112 хүн байгаа юм.

Сүүлийн 24 цагт 927 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188