• Өнөөдөр 2025-04-11

Увс аймагт тогтоосон хөл хориог зургадугаар сарын 3-н хүртэл сунгалаа

2021-05-31,   679

Увс аймагт тавдугаар сарын 28-нд коронавирусийн таван шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тус өдрийн 08:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.Тэгвэл Увс аймгийн Онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хязгаарлалтын хугацааг ирэх зургадугаар 3-ны 08:00 цаг хүртэл хязгаарлажээ.

Тодруулбал, цар тахлын идэвхтэй голомт, сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр, тохиолдол буурахгүй байгаатай учир тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон байна. Иймд 2021 оны зургаадугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус тус хориглолоо.


Увс аймагт тогтоосон хөл хориог зургадугаар сарын 3-н хүртэл сунгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-31 09:46:11
    Иргэн: Эмч нар нь сульдаж унатлаа ажиллаад байдаг, улстөрчид нь сонгууль гээд өвчин тараагаад явдаг!!!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188