• Өнөөдөр 2025-04-11

Б.УУГАНБАЯР: Сүүлийн 24 цагт 680 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

2021-05-26,   705

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэж байна.
 
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 7831 хүнээс коронавирусийн шинжилгээ авахад 680 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдвар авсан иргэдийн тоо 54414 боллоо. Мөн өчигдөр хоёр хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас барсан хүний тоо 257 боллоо. 
 
Түүнчлэн өнгөрсөн 24 цагт 685 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 48041 боллоо. Өнөөдрийн байдлаар 4234 хүн эмчлүүлж байгаагаас 119 хүний бие маш хүнд байна" гэлээ.

Б.УУГАНБАЯР: Сүүлийн 24 цагт 680 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188