Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 104 байранд 4,834 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 15 тусгаарлах байранд Монгол Улсын 419 иргэн, гадаадын 37 иргэн, нийт 456 иргэн, эмнэлгийн 32 байршилд 3,554 иргэн, орон нутагт 57 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 824 иргэн тус тус байрлаж байна.
5 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 357 иргэн нэмэгдэж, 338 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 12 иргэн шилжин эмчлүүлж байна.
Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 954 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна.
Тусгаарлан ажиглах байранд 4834 иргэн байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |