Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 7545 хүнд PCR шинжилгээ хийхэд 539 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэсэн халдварын нийт тохиолдлын тоо 52470 боллоо. Мөн коронавирусийн улмаас дөрвөн хүн нас барж, нийт нас баралтын тоо 248 болов.
-
76 настай эмэгтэй 04.23-нд онош батлагдсан
-
64 настай эрэгтэй 05.01-нд онош батлагдсан
-
68 настай эмэгтэй 05.07-нд онош батлагдсан
-
88 настай эрэгтэй 05.08-нд онош батлагдсан бөгөөд коронавирусийн нэн хүнд оноштойгоор нас баржээ. Өчигдөр 485 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 46338 боллоо.
Б.УУГАНБАЯР: Сүүлийн 24 цагийн хугацаанд 539 хүнээс коронавирусийн халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа |
|