Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 8399 хүнээс шинжилгээ авахад 684 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 51931 боллоо. Шинээр бүртгэгдсэн 684 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар байна. Мөн сүүлийн 24 цагт 708 эдгэрч, дөрвөн хүн коронавирусийн хүнд хэлбэрээр нас барсан” гэлээ.
Б.УУГАНБАЯР: Сүүлийн 24 цагт 684 хүнээс коронавирусийн халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа |
|