• Өнөөдөр 2025-04-11

ЭМЯ: Шинээр 629 хүнээс коронавирус илэрч, таван хүн нас барлаа.

2021-05-21,   595

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 6823 хүнд шинжилгээ хийхэд 629 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 51247 болж байна” гэлээ. Мөн өнгөрсөн хоногт 754 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын хувьд Улаанбаатарт 603, орон нутагт 24 бүртгэгдсэн байна. Мөн эмнэлгийн байгууллагын зургаан ажилтан халдвар авчээ. Харин коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан таван иргэн нас баржээ. Тодруулбал,

  • 70 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан
  • 66 настай эрэгтэй тавдугаар исарын 2-нд онош нь батлагдсан
  • 89 настай эмэгтэй тавдугаар сарын 5-нд онош нь батлагдсан
  • 69 настай эмэгтэй тавдугаар сарын 9-нд онош нь батлагдсан
  • 33 настай эмэгтэй тавдугаар сарын 4-нд онош нь батлагдсан байна.

Мөн 52 настай эрэгтэй, тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан бөгөөд ГССҮТ-д тархины хүнд гэмтэл оноштойгоор хавсан эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ.


ЭМЯ: Шинээр 629 хүнээс коронавирус илэрч, таван хүн нас барлаа.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188