• Өнөөдөр 2025-04-11

Коронавирусээр өвчилсөн 24-92 насны найман хүн нас барлаа

2021-05-20,   1014

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр сүүлийн 24 цагт 519 хүнээс коронавирус илэрсэн талаар хэлсэн. Мөн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан найман хүн нас баржээ.

Тодруулбал,

  • 57 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдсан
  • 24 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан
  • 72 настай эрэгтэй тавдугаар сарын 4-нд онош нь батлагдсан
  • 60 настай эрэгтэй тавдугаар сарын 5-нд онош нь батлагдсан
  • 81 настай эмэгтэй тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан
  • 92 настай эмэгтэй тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан
  • 83 настай эмэгтэй тавдугаар сарын 11-нд онош нь батлагдсан
  • 81 настай эрэгтэй тавдугаар сарын 11-нд онош нь батлагдсан бөгөөд талийгаачид Улаанбаатар хотын голомтоос коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.

Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнгөрсөн хоногт 805 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр коронавирусээр өвчилсөн 44391 иргэн эдгэрсэн байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 3896 иргэн уг халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал хөнгөн 1904, хүндэвтэр 1343, хүнд 539, маш хүнд 110 иргэн байна.


Коронавирусээр өвчилсөн 24-92 насны найман хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188