Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 8133 сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 519 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 50 мянга 618 болж байна” гэлээ.
Үүнийг задалбал, эмнэлгийн байгууллагын таван ажилтан, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг, Улаанбаатарт 461, орон нутагт 52 тохиолдол бүртгэгджээ. Харин өнгөрсөн хоногт 805 иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдлын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг Улсаас Улаанбаатарт тусгай үүргийн нислэгээр иргэдийн давтан шинжилгээгээр нэг хүнээс коронавирус илэрсэн байна. Тэрбээр Дорноговь аймагт тусгаарлан ажиглах байранд байгаа аж.
Түүнчлэн коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан найман иргэн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Ингэснээр коронавиурсийн улмаас нийт 235 иргэн нас барлаа.
ЭМЯ: Шинээр 519 хүнээс коронавирус илэрч, найман хүн нас барлаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |