Манай улс дархлаажуулалтаар дэлхийд хоёрдугаарт бичигджээ. Коронавирусийн эсрэг дархлаажуулалтаа өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн манай улс өнөөдрийн байдлаар 1.4 сая иргэнээ вакцинжуулалтад хамруулаад байна. Тодруулбал, вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн 95.2 хувь буюу 907502 нь I тунд, 52.8 хувь буюу 504086 нь II тунд хамрагдаад байгаа юм.
Өчигдөр буюу тавдугаар сарын 17-нд 8590, өнөөдөр дархлаажуулалтын 54 суурин цэгт, 70 явуулын автобусаар 175 багийн 979 эмч, ажилтан 40395 иргэнээ вакцинжуулжээ.
Манай улс вакцинжуулалтаараа дэлхийд хоёрдугаарт жагсаж байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |