БНСУ-ын "Seegene Inc" компаниас 500.000 ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий коронавирусийн халдварын Полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусийн нуклейн хүчлийг ялгах автомат аппаратыг хандивлалаа.
Түүнийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгсөн байна. Элчин сайд Ли Ё Хун БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулсан явдалд талархал илэрхийллээ.
БНСУ-аас 1.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа |
|