• Өнөөдөр 2024-04-26

Сүүлийн 24 цагт коронавирусийн 585 шинэ тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа

2021-05-13,   388

    ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл, байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавирусийн 585 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 584 нь  дотоодод бүртгэгджээ. Үүний 478 нь нийслэлд, 106 нь нь орон нутагт бүртгэгдсэн бол нэг тохиолдол гадаадаас зөөвөрлөгджээ. Энэ нь дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг Улсаас ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ. Тухайн хүн Дорноговь аймагт тусгаарлалтад байсан байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол  47033 болж байна. 

Харин  1548 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо  37281 болжээ. Түүнчлэн коронавирусийн халдвараар есөн хүн өчигдөр нас барж, нийт нас баралтын тоо 193 боллоо.


Сүүлийн 24 цагт коронавирусийн 585 шинэ тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188