• Өнөөдөр 2024-04-20

О.Дашпагма: Вакцин хийлгэсний дараах эхний 30 минутад амь насанд аюултай урвал илэрдэг

2021-05-12,   774

Эрүүл мэндийн яам цаг үеийн талаар ээлжит мэдээлэл өглөө. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн нярай хүүхэдтэй эмэгтэй вакцины нэгдүгээр тунгаа хийлгээд гэртээ очоод нас барсан мэдээлэлд тайлбар хийлээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Вакцин хийлгэсний дараа хүний биед илэрч буй урвалыг богино хугацаанд болон ерөнхий биеийн урвал, хэсэг газрын урвал гэж ангилж байгаа. Богино хугацаанд илрэх урвал буюу вакцин тариулсны дараа эхний 30 минутад амь насанд аюултай урвал илэрдэг. Тиймээс вакцин хийлгэсэн иргэдийг эмч, эмнэлгийн ажилтан 30 минут хяналтандаа авч байгаа.

Аливаа вакциныг хийлгэсний дараа эмчийн хажууд 30 минут байна гэдэг нь нас баралтад хүргэх урвал эхний 30 минут илэрдэгтэй холбоотой.

Эхний 30 минутад ямар урвал илэрч байна гэдгийг бид хянаад, дараа нь илрэх хариу урвалд тандалт судалгаа хийгээд явах  ёстой” гэж мэдээллээ.  

Харин ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Шүүх шинжилгээний хүрээлэнгээс нас барсан хүмүүсийн шалтгааныг эцэслэн тогтоодог. Үүний дараа ЭМЯ мэдээлэл өгөх боломжтой” гэсэн юм.


О.Дашпагма: Вакцин хийлгэсний дараах эхний 30 минутад амь насанд аюултай урвал илэрдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188