• Өнөөдөр 2024-03-29

Вакцинд бүрэн хамрагдсан иргэдээс коронавирусийн халдвар илэрчээ

2021-05-12,   1050

Сейшел Улсад коронавирусийн халдвар авсан иргэдийн гуравны нэг нь бүрэн дархлаажуулалтад хамрагдсан байсан хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Уг хэргийг ДЭМБ шалгаж байгаа бөгөөд халдвар авсан иргэдийн 37 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн байсан гэв.

Тус улс 100 мянга хүрэхгүй хүн амтай хэдий ч өдөрт хэдэн зуун хүнээс коронавирусийн халдвар илэрч байгаа аж.

 ДЭМБ “Тус улс иргэдийнхээ 60 хувийг бүрэн дархлаажуулсан бөгөөд 57 хувь нь Хятадын Синофрам вакциныг хийлгэсэн бол 47 хувь нь АстраЗенека вакциныг тариулсан байна” гэж мэдэгдэв.

Синофарм вакцины гурав шатны туршилтад хоёр дахь тарилга нь 79 хувийн эерэг нөлөө үзүүлсэн бол АстраЗенека вакцин нь 76 хувийн эерэг нөлөө үзүүлээд буй.

ДЭМБ дархлаажуулалт нь халдварыг зогсоохгүй бөгөөд зай барих, амны хаалтаа хэрэглэх, гараа угаах хэвшлээ зогсоохгүй байхыг уриалжээ.

 

Вакцинд бүрэн хамрагдсан иргэдээс коронавирусийн халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188