• Өнөөдөр 2025-04-03

Японд коронавирусийн улмаас гэртээ нас барах тохиолдол нэмэгджээ

2021-05-11,   619

Япон Улс олимпын наадмыг зохион байгуулахын тулд коронавирусийн халдварыг дарахаар ажиллаж байна. Тус ажлын хүрээнд тавдугаар сарыг дуустал хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл тус улсын Осака хотод коронавирусийн халдвартай 18 иргэн гэртээ нас барсан гэж албаны хүмүүс мэдээлжээ. Халдварын улмаас нас барсан иргэдийн ихэнх нь 60-аас дээш насны хүмүүс байсан бөгөөд нэг иргэн нь 30 настай байсан гэв. Өнгөрсөн баасан гарагт тус мужийн хөгшчүүлийн асрамжийн газар 61 хүн халдвар авч, 14 хүн нас барсан гэж мэдээлсэн байна.

Даваа гарагт Токио хотод 573 хүн халдвар авсан бол Осака хотод 668 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгджээ.


Японд коронавирусийн улмаас гэртээ нас барах тохиолдол нэмэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188