• Өнөөдөр 2025-04-11

639 хүнээс коронавирусийн халдвар илэрч, найман хүн нас баржээ

2021-05-10,   710

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 639 хүнээс халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 45459 болов. Мөн найман хүн нас барж, улсын хэмжээнд нийт 170 нас баралт бүртгээд байгаа юм.

Шинээр коронавирусийн халдвар нь илэрсэн 639 хүний 593 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалах есөн халдвар бүртгэжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1287 хүн эдгэрсний 430 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарч, 854 нь хүн гэрийн хяналтад эдгэрчээ. Улмаар улсын хэмжээнд нийт 32660 хүн эдгэрэв. Мөн эмнэлгийн хяналтад байгаа нийт 4800 хүнээс хөнгөн 2642, хүндэвтэр 1542, хүнд 506, маш хүнд 110 хүн байгаа юм.

 


639 хүнээс коронавирусийн халдвар илэрч, найман хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188