• Өнөөдөр 2025-04-11

ЭМЯ: Шинээр 815 хүнээс коронавирус илэрч, долоон хүн нас барлаа

2021-05-08,   794

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн 815 шинэ тохиолдол илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 44016 болж байна. Мөн өнгөрсөн хоногт коронавирусийн нэн хүнд хэлбэрийн улмаас долоон хүн нас барсан.

Шинээр батлагдсан тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 711 нь Улаанбаатар хотод, 99  нь орон нутагт бүртгэгдлээ” гэлээ. Өнгөрсөн хоногт  1451 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 29984 боллоо. 

ШУУД ҮЗЭХ:

 


ЭМЯ: Шинээр 815 хүнээс коронавирус илэрч, долоон хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188