• Өнөөдөр 2025-04-11

ДЭМБ-аас Вероселл вакциныг яаралтай тусламжийн үед ашиглах зөвшөөрөл олгожээ

2021-05-08,   853

       ДЭМБ-ын тавдугаар сарын наймны баасан гарагийн хуралдаан болж, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл вакциныг аралтай тусламжийн үед ашиглах зөвшөөрөл олгожээ.

       Зарим улс коронавирусийн эсрэг АстраЗенека, Жонсон ба Жонсон вакциныг дархлаажуулалтдаа хэрэглэхийг зогсоосон, эдийн засаг өндөртэй орнууд вакцинаа нөөцөлж, вакцин үйлдвэрлэгчид экспортоо зогсоосон энэ үед Хятадын Вероселл вакциныг бүртгэж авахад гол нөлөө үзүүлсэн тухай судлаачид хэлсэн байна.

       Харин Хятадын вакцины үйлдвэрлэгчид “Энэ оны эцэс гэхэд коронавирусийн эсрэг таван тэрбум вакцин үйлдвэрлэх боломжтой” хэмээн мэдээлсэн аж.

       ДЭМБ-аас яаралтай тусламжийн үед ашиглах зөвшөөрөл авсан вакцин нь ДЭМБ-аас вакциныг дэлхийн орнуудад тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор санаачилсан Ковакс хөтөлбөрт багтах боломжтой болдог бөгөөд бусад коронавирусийн эсрэг вакцинаас хямд, олон тун үйлдвэрлэсэн “Синофарм” үйлдвэрийн Вероселл вакцины тусламжтайгаар ядуу буурай орнуудад дархлаажуулалтын ажлыг идэвхтэй өрнүүлэх боломжтой гэж үзжээ.

       Гэвч ДЭМБ-аас бүртгэн авч, зөвшөөрөл олгосон ч эрдэмтдийн үнэлгээний вакцины гуравдугаар шатны клиникийн туршилтын хариу нь гараагүй байгаа талаар хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

 

Эх сурвалж: New York Times

 


ДЭМБ-аас Вероселл вакциныг яаралтай тусламжийн үед ашиглах зөвшөөрөл олгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-08 01:00:41
    Irgen: Yduu buurai ornoodad gedeg ni archaagvi toriin urshigaar ochnoon jil yduu buurai ornii toond orj irlee dee hoorhii
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188