Дэлхийн вакцины конгрессын хуралдааныг өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр цахимаар зохион байгуулжээ.
Уг хурлаар АНУ-ын “Модерна” компанийн вакциныг дэлхийн хамгийн шилдэг вакцин хэмээн дүгнэж, “Ковид-19” халдварын эсрэг шилдэг вакцин”, “Шилдэг технологи” зэрэг шагналаар шагнасан байна.
Мөн удаах байр буюу шилдэг вакцинуудын жагсаалтад ОХУ-ын “Гамалея” төвийн Спутник-В, Их Британийн Оксфордын их сургууль болон Шведийн “АстраЗенека” компанийн хамтран бүтээсэн АстраЗенека вакцин нэрлэсэн аж.
Ташрамд дурдахад, Дэлхийн вакцины конгрессын шилдэг хэмээн дүгнэсэн АНУ-ын Модерна вакцин нь энэ сарын 1-нд л ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдөж, яаралтай тусламжийн үед ашиглах зөвшөөрлөө аваад байгаа юм.
Модерна вакцин Дэлхийн вакцины конгрессын хурлын шилдэг вакцинаар шалгарчээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |