• Өнөөдөр 2025-02-06

Улсын хэмжээнд 5816 иргэнийг тусгаарлаж байна

2021-05-07,   510

Улсын хэмжээнд өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар 150 байранд 5816 иргэнийг тусгаарлаж байна. Үүнээс нийслэлд 24 тусгаарлах байранд Монгол Улсын 619, гадаадын 79, нийт 698 иргэн, эмнэлгийн 28 байршилд 3,505 иргэн, орон нутагт 98 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 1613 иргэн тус тус байрлаж байгаа юм.

Тавдугаар сарын 6-ны өдөр эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 373 иргэн нэмэгдэж, 271 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 5 иргэн шилжин эмчлүүлж, тусгаарлан ажиглах байранд байна. Онцгой байдлын байгууллагын 310, Цагдаагийн байгууллагын 465 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагын 620 ажилтан нийт 1395 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 


Улсын хэмжээнд 5816 иргэнийг тусгаарлаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188