• Өнөөдөр 2024-05-10

ЭМЯ: Шинээр 737 хүнээс коронавирус илэрч, 11 хүн нас барлаа

2021-05-07,   527

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 737 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 43201 болж байна” гэлээ.

Мөн өнгөрсөн хоногт 1291 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал Улаанбаатарт 681, орон нутагт 53 тохиолдол бүртгэгджээ. Мөн эмнэлгийн гурван ажилтан халдвар авсан байна. Харин коронавирусийн улмаас өнгөрсөн хоногт 11 иргэн нас баржээ.  Ингэснээр нийт нас баралт 153 болж байна.

Коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн талаар тодруулбал, 

60 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан

45 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан

54 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдсан

56 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан

47 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдсан

63 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдсан

 

74 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 5-нд онош нь батлагдсан

62 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан

81 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан

46 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдсан

51 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдсан байна.

ШУУД ҮЗЭХ:

 


ЭМЯ: Шинээр 737 хүнээс коронавирус илэрч, 11 хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188