• Өнөөдөр 2024-05-13

Өнөөдөр 73 мянга 866 иргэнийг вакцинжуулна

2021-05-07,   516

Нийслэлд вакцинжуулалтын 117 суурин, 20 явуулын цэг ажиллах бөгөөд 331 багийн 2096 эмч, эмнэлгийн ажилтан өнөөдөр 73866 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, Синофарм эмийн үйлдвэрийн Вероселл вакцины эхний тунг 28700, хоёрдугаар тунг 39101 хүн тус тус тариулах бол АстраЗенека вакцины хоёрдугаар тунд 1340 хүн хамрагдах тооцоо гарсан байна.

Улаанбаатар хотод вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн

  • 73.6 хувь буюу 841,712 нь I тунд,
  • 41.4 хувь буюу 473,430 нь II тунд хамрагдаад байгаа талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Өнөөдөр 73 мянга 866 иргэнийг вакцинжуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188