• Өнөөдөр 2025-02-06

Коронавирусийн халдвартай 2804 хүнийг эмнэлэг рүү шилжүүлэхээр ажиллаж байна

2021-05-05,   753

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 1128 хүн халдвар авч, улсын хэмжээнд коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 41524 болов. Мөн сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас барж, Монгол Улсад нийт 130 нас баралт бүртгээд байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1308 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, улсын хэмжээнд 25641 нь хүн эдгэрээд байна. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт 4961 хүн байгаагаас хөнгөн 2820, хүндэвтэр 1538, хүнд 480, маш хүнд 123 хүн байгаа юм.

Коронавирусийн халдварын хөнгөн оноштой 7968 хүн гэрээрээ эмчлүүлж байгаа бөгөөд тандалтын баг 2804 хүнийг эмнэлэг рүү шилжүүлэхээр ажиллаж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв.

 


Коронавирусийн халдвартай 2804 хүнийг эмнэлэг рүү шилжүүлэхээр ажиллаж байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188