• Өнөөдөр 2025-02-06

Коронавирусийн улмаас дөрвөн хүн нас барж, 123 хүний биеийн байдал маш хүнд байна

2021-05-05,   509

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас барж, Монгол Улс нийт 130 нас баралт бүртгэсэн. Үүнд:

  • Дөрөвдүгээр сарын 21-нд коронавирусийн халдвар нь баталгаажсан 65 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 3-нд коронавирусийн халдвар нь баталгаажсан 85 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 3-нд коронавирусийн халдвар нь баталгаажсан 65 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 25-нд коронавирусийн халдвар нь баталгаажсан 61 настай эмэгтэй нар нас баржээ. Мөн “Ковид-19” халдвараас бусад суурь өвчнөөс шалтгаалсан нэг хүн нас барсан. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр коронавирусийн халдвар нь баталгаажсан 65 настай эмэгтэй элэгний хорт хавдрын улмаас нас баржээ.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4961 хүнээс маш хүнд оноштой 123 хүн байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв.

 


Коронавирусийн улмаас дөрвөн хүн нас барж, 123 хүний биеийн байдал маш хүнд байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188