• Өнөөдөр 2025-02-06

Шинээр 1128 хүн коронавирусийн халдвар авч, дөрвөн хүн нас баржээ

2021-05-05,   470

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 1128 хүн халдвар авч, улсын хэмжээнд коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 41524 болов. Мөн сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас барж, Монгол Улсад нийт 130 нас баралт бүртгээд байна.

Шинээр халдвар авсан 1128 хүний 1042 нь нийслэл Улаанбаатар хотод, 82 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалах дөрвөн тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1308 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, улсын хэмжээнд 25641 нь хүн эдгэрээд байна. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4961 хүнээс хөнгөн 2820, хүндэвтэр 1538, хүнд 480, маш хүнд 123 хүн байгаа талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.

 


Шинээр 1128 хүн коронавирусийн халдвар авч, дөрвөн хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188