Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75149 иргэнийг дархлаажуулна. Өнөөдөр Их Британийн Оксфордын их сургууль, Шведийн “АстраЗенека” компанийн АстраЗенека вакцин, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл вакцины I, II тун, АНУ, Германы хамтран үйлдвэрлэж буй Пфайзер, ОХУ-ын “Гамалея” төвийн Спутник-В вакцины I тунг тарина. Үүнд:
-АстраЗенека вакцины I тун 600, II тун 1190
-Вероселл вакцины I тун 32 мянга, II тун 40059
-Пфайзер вацкины I тун 750
-Спутник-В вакцины I тун 1150-ийг дархлаажуулалтад ашиглах юм.
Өнөөдөр нийслэлд 116 цэгт 75149 иргэнийг дархлаажуулна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |