Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар орон нутаг руу вакцины түгээлтийг эрчимжүүлэх үйл ажиллагаанд оролцлоо.
Өнөөдөр 11 аймаг руу 93000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээж байна. Хөдөө орон нутагт 18-50 насны 808284 хүн, 50-аас дээш насны 305950 хүн амьдарч байгаагаас 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны долдугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар зорьж буй.
21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна.
Үүнд:
Өнөөдөр нэмж:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн арга хэмжээнд оролцохдоо "Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах бөгөөд боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байна. Одоогоор зорилтот бүлгийнхээ 43%-ийг вакцины эхний тунд хамруулаад байна. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой боллоо. Хамгийн чухал нь орон нутагт хүйтэн хэлхээний бүрдүүлэлтийн асуудал амаргүй байгаа тул хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллавал тустай. Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Бид зургаадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал долдугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунг хийх боломжтой болно. Вакцины нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана" гэлээ.
2021 оны тавдугаар сарын 1-ний байдлаар орон нутагт вакцинд хамрагдах 18-аас дээш насны хүн амын тоо 1114234 байна. Эдгээр хүнээс 174903 нь вакцины нэгдүгээр тун, 47553 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Орон нутгийн иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлнэ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |