Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8522 хүнээс шинжилгээ авахад 1185 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнээс дотоодын халдвар 1182 байгаа бол эмнэлгээс халдварласан хоёр хүн, зөөвөрлөгдсөн тохиолдол Казахстан улсаас ирсэн нэг хүн байна. Мөн өчигдөр 1026 хүн эдгэрсний 243 нь эмнэлэгт, 783 нь гэрийн нөхцөлд эмчилгээ хийж байжээ. Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн коронавирусийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас баралтын тоо 117 болж байна.
Б.УУГАНБАЯР: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1185 тохиолдол бүртгэгдлээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |