Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд PCR шинжилгээний талаар мэдээлсэн юм. Тодруулбал, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд PCR шинжилгээ өгөхгүй байх, албан байгууллагыг шинжилгээ шаардахгүй байхыг санууллаа. Учир нь, Эрүүл мэндийн яамны төсвөөс PCR-аар шинжилгээ авахад нэлээд хөрөнгө зарцуулагдсан учир цаашлаад төсөвт хүндрэл үүсэж болзошгүй гэсэн юм.
Түүнчлэн дархлаажуулалтын цэгүүдийг олноор нь ажиллуулж байгаач вакцинд хамрагдах иргэд бага байгаа талаар мэдээллээ. Өдөрт 70 мянган хүн вакцинжуулах боломжтой хэдий ч иргэд хамрагдахгүй өөр вакцин орж ирэхийг хүлээж байна хэмээн ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр мэдээллээ.
Албан байгууллагууд заавал PCR шинжилгээ шаардахгүй |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |