Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13553 хүнд шинжилгээ хийхэд 1306 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүний 90 орчим хувь нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. 10 хувь нь тандалт судалгааны дүнд илэрсэн бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй халдвар байхгүй гэлээ. 1306 тохиолдлын 1303 нь дотоодод илэрсэн, эмнэлгээс шалтгаалах гурван тохиолдол байна. Нийслэлд 1187 тохиолдол бүртгэгдсэн бол хөдөө орон нутагт 116 тохиолдол байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1039 хүн эдгэрч нийт эдгэрсэн тохиолдол 20681 болжээ. Түүнчлэн коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барсан байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1306 хүнээс халдвар илэрч таван хүн нас баржээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |