Коронавирусийн халдварын эсрэг вакцины хоёр дахь тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайн ажилчдыг эхний ээлжинд хамруулна.ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх юм. Нэгдүгээр баг тавдугаар сарын 2-нд, хоёр, гуравдугаар баг ирэх сарын 4-нд дээрх чиглэлийн уурхайн ажилчдыг вакцинжуулж эхэлнэ. Чиглэл бүрд эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн нэг машин вакцин тээвэрлэж, түргэний гурван машиныг ЗХЖШ-аас гаргах аж. Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын эхний тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагджээ.
| Уурхайчдад дархлаажуулалтын хоёр дахь тунг ирэх сарын 2-ноос хийнэ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |