• Өнөөдөр 2025-04-11

Б.УУГАНБАТ: ПСР шинжилгээний зургаан цэг ажиллаж байна

2021-04-30,   636

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултуудад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.

 -Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрөл буюу QR кодыг хэрхэн авах вэ?

  -QR код бүхий зөвшөөрөл авах хүсэлтээ [email protected] цахим хаягаар илгээнэ. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, ажилтан, алба хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ. Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд, салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлж, хөдөлгөөнд оролцоно.

-Дархлаажуулалтын ажил хэрхэн явагдаж байна вэ?

  -2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш I тунд 616.717, II тунд 285105 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр суурин 112 цэгт 294 багийн 2658 эмч, ажилтан ажиллаж, 75851 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. 18-аас дээш насны иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр очиж  I, II тундаа хамрагдах боломжтой.

-ПСР шинжилгээ хаана авч байгаа вэ?

  -Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.

 


Б.УУГАНБАТ: ПСР шинжилгээний зургаан цэг ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188