• Өнөөдөр 2025-04-11

Б.БУЯНТОГТОХ: Өнөөдрийн байдлаар хүнд өвчтөний тоо 112 боллоо

2021-04-30,   615

 ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох "Сүүлийн 24 цагийн байдлаар хүнд өвчтөний тоо 112 боллоо. Хөнгөнөөс хүнд, хүндэвтэр рүү шилжих тохиолдлууд их байна. Мөн гэрээсээ шууд эрчимт эмчилгээний тасаг руу ирэх иргэдэд эмчилгээ хийх боломж, хугацаа гардаггүй. Иймд хөнгөн өвчтөнүүдийг ч эмнэлэгт хэвтүүлнэ. Нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт эмнэл зүйн тандалтын баг ажиллаж байна. Өмнө нь зөвхөн ХӨСҮТ-д энэ баг байв. Нийслэлд 30 эмнэлэг коронавирусийн эсрэг эмчилгээ хийж байна. Цар тахлын эсрэг баримтлах хамгийн гол тактик нь өвдөхгүй байх. Цаашид гурав дахь шатлалын эмнэлгүүдийг илүү дайчилна. 200 эрчимт эмчилгээний орыг нэмэлтээр гарган, эмчилгээ хийж байна. Вирусийн эсрэг эмээр ЭМЯ эмнэлгүүдийг хангаж байна. Эмийн хомстол үүсээгүй” гэлээ.

 


Б.БУЯНТОГТОХ: Өнөөдрийн байдлаар хүнд өвчтөний тоо 112 боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188