Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байгаа юм. Эдгээр иргэний энэ сарын 23, 26-ны өдөр Энэтхэг, Казахстан Улсаас ирсэн байна. Энэ сарын 26-ны өдөр Энэтхэгээс ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна.
ЭМЯ: Гадаадаас ирсэн 28 иргэнээс халдвар илэрсний 19 нь Энэтхэг Улсын иргэн байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |