Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тархалт, нас баралтын нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 490 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18,033 боллоо. Халдварын улмаас 4,703 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
-
Хөнгөн - 2,635
-
Хүндэвтэр - 1,4559
-
Хүнд - 406
-
Маш хүнд - 103 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрт нь тусгаарлаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 3,380 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа" гэлээ.
ЭМЯ: Халдвартай 4703 иргэн хэвтэн эмчлүүлж байна |
|