ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.
Шинээр коронавирусийн халдвар нь илэрсэн 1098 хүний 957 нь Улаанбаатар хотод, 135 нь орон нутагт илэрчээ.
Сүүлийн 24 цагт шинээр 733 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, Монгол Улсад нийт 17543 хүн эдгэрсэн байна. Харин 4427 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2557, хүндэвтэр 1447, хүнд 343, маш хүнд оноштой 80 хүн байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар нийт 5749 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.
ЭМЯ: Шинээр 1098 хүнээс коронавирусийн халдвар илэрч, найман хүн нас барлаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |