• Өнөөдөр 2025-04-17

Коронавирусийн халдвар Эверестийн оргилд “хүрчээ”

2021-04-25,   828

Далайн түвшнээс дээш дэлхийн хамгийн өндөрлөгт байрладаг газар болох Эверестийн оргилд “Ковид-19” цар тахал дэгджээ.

Норвегийн уулчин Эрленд Нессийг оргил руу авирсных нь дараа коронавирусийн халдвартай байсан болохыг нь тогтоосон байна.

Эрленд Несс үүнээс өмнө коронавирусийн халдвар авсан эдгэсэн бөгөөд түүний халдвар авсан хоёр дахь тохиолдол болж байгаа аж.

Жил гаруйн хугацааны турш хаалгаа барьсан Эверестийн оргилын бааз саяхнаас үйл ажиллагаагаа эхлүүлэхтэй зэрэгцэн халдвар тархлаа.

Энэ талаар олон улсын иргэд “Коронавирус хамгийн өндөр цэгтээ хүрлээ”, “Ковид-19” цар тахлын хүрч үзээгүй газар байхгүй боллоо” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлээд байгаа юм.

 

Эх сурвалж: BBC


Коронавирусийн халдвар Эверестийн оргилд “хүрчээ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188