• Өнөөдөр 2025-02-06

Шинээр 1264 хүн халдвар авч, таван хүн нас баржээ

2021-04-25,   611

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13 мянган хүний сорьцод шинжилгээ хийж, 1264 хүнээс коронавирусийн халдвар илрүүлжээ. Мөн коронавирусийн маш хүнд оноштой таван нас барсан байна. Улмаар Монгол Улсад коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 30483 болж, 83 нас баралт бүртгээд байгаа юм.

Шинээр коронавирусийн халдвар авсан 1264 хүнээс Улаанбаатар хотод 1127, орон нутагт 137 тус тус бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт 658 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд Монгол Улсад коронавирусийн халдвар авч эдгэсэн хүний нийт тоо 15403 буюу нийт халдвар авсан хүний 50 хувь нь эдгэсэн байна. Мөн 4458 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2562, хүндэвтэр 1456, хүнд 359, маш хүнд 81 хүн байгаа талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.

 


Шинээр 1264 хүн халдвар авч, таван хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188