БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрээс худалдан авч буй 900 мянган тун Вероселл вакцины гурав дахь татан авалт 14:41 цагт Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.
Монгол Улс өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны өглөө хоёр дахь татан авалтын 600 мянган тунг татан авч, өнөөдөр 300 мянган тун Вероселл вакциныг хүлээн авсан байна.
Засгийн газар Ковакс хөтөлбөрийн хүрээнд болон вакцин үйлдвэрлэгчээс шууд худалдан авах замаар вакцин хүлээж авч байгаа бөгөөд дараагийн нийлүүлэгдэх вакцины яриа, хэлцлүүд үргэлжлэн хийгдэж байгаа юм.
Мөн “Вероселл вакцины хоёр дахь тунг найман долоо хоног буюу 56 хоногийн дотор тариулах шаардлагатай гэж заасан байдаг тул та бүхэн яарч бөөгнөрөл үүсгэлгүй аймаг, дүүрэг тус бүрийн зохион байгуулж буй хуваарийн дагуу хамрагдахыг хүсье” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан цахим хаягаараа дамжуулан мэдээлэв.
“Синофарм” үйлдвэрийн Вероселл вакцины 300 мянган тунг хүлээн авав |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |