БНЭУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг шөнийн дотор 346786 нэмэгдэж, тус улс гурав дахь өдрөө дараалан дэлхийн хамгийн их халдварын тохиолдлыг бүртгэсэн талаар албаныхан мэдээлэв.
Хүн ам шигүү суурьшсан дүүргүүдийн эмнэлэгт хүчилтөрөгчийн хангамжийн хүрэлцээ муудаж, Энэтхэг Улсын нийслэл Дели хотод дөрвөн минут тутамд нэг хүн нас барж байгаа гэнэ.
Өнгөрсөн пүрэв гарагт Энэтхэг Улс нэг өдрийн дотор 297430 коронавирусийн халдварын тохиолдол бүртгэж, дэлхий дээрх “Ковид-19” цар тахлын хамгийн том голомт болсон.
Ойролцоогоор 1.3 тэрбум орчим хүн амтай Энэтхэг Улсад өнөөдрийн байдлаар 16.6 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 189 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Энэтхэгт дөрвөн минут тутамд нэг хүн нас барж байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |