Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тархалт, нас баралтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
Энэ үеэр ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Халдварын улмаас 4127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
-
Хөнгөн 2,338
-
Хүндэвтэр 1,374
-
Хүнд 351
-
Маш хүнд 64 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6,763 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 2,700 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ
ЭМЯ: Биеийн байдал нь МАШ ХҮНД 64 хүн байна |
|