• Өнөөдөр 2024-05-17

Маргаашаас эхлэн өдөрт 60 мянга орчим иргэнийг дархлаажуулалтад хамруулна

2021-04-22,   726

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийнхээ 31 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Хоёр дахь тунд гурав орчим хувийг хамруулсан. Маргаашаас эхлэн өдөртөө 49 мянгаас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулахын зэрэгцээ 50-аас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийнхнээ вакцинд хамруулж эхэлнэ. Ингээд өдөртөө 60 мянга орчим хүнийг вакцинд хамруулна гэж ойлгож болно. Дөнгөж сая 300 мянган тун VeroCell  вакцин буулаа. Шөнө болон маргааш дахин тус бүр 300 мянган тун вакциныг татан авна" гэлээ.

 


Маргаашаас эхлэн өдөрт 60 мянга орчим иргэнийг дархлаажуулалтад хамруулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188