• Өнөөдөр 2024-05-17

Монгол, Японы эмнэлгийн дотуур байранд 500 хөнгөн өвчтөнг хүлээж авна

2021-04-22,   709

АШУҮИС-ийн харьяа Монгол, Японы эмнэлгийн тусгаарлан эмчлэх түр байрны нөхцөл байдалтай өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцлаа. Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалаар тус эмнэлгийн дотуур байрыг тусгаарлан, эмчлэх байр болгон ашиглах шийдвэрийг гаргасан.

Энэ шийдвэрийн дагуу тус байрыг тусгаарлан эмчлэх түр байраар тохижуулж байгаа юм. Монгол, Японы эмнэлгийн дотуур байр нь 500 хөнгөн өвчтөнг хүлээж авах боломжтой бөгөөд 60 гаруй эмч, сувилагч, АШУҮИС-ийн багш ажилчид долоон багт хуваагдан ажиллаж байна.


Монгол, Японы эмнэлгийн дотуур байранд 500 хөнгөн өвчтөнг хүлээж авна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188