ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1328 хүнэээс коронавирусийн халдвар илэрчээ. Улмаар Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 26692 болов.
Таван хүн нас барж, улсын хэмжээнд нийт 61 нас баралт бүртгээд байна.
Мөн сүүлийн 24 цагт 426 хүн эдгэрсний 123 хүн гэрийн тусгаарлалтаас гарсан талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.
1328 хүнээс халдвар илэрч, таван хүн нас баржээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |