• Өнөөдөр 2024-05-02

Ц.МӨНХБААТАР: Энэ долоо хоногт дархлаажуулалтыг эрчимжүүлнэ

2021-04-22,   483

УОК-ын Шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийж, иргэдээс ирж буй түгээмэл асуултад хариуллаа. Иргэдээс хамгийн их ирж буй асуултын нэг нь Синофарм үйлдвэрийн Vercocell вакцин Монгол Улсад хэзээ ирэх тухай юм.

Энэ асуултад Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Бидэнд ирсэн мэдээллээр маргааш, нөгөөдрөөс Verocell вакцин ирнэ. Ингэснээр хөл хорио дуусахтай зэрэгцэн вакцинжуулалтыг идэвхтэй хийнэ. Одоогоор 600 мянга гаруй иргэн вакцины эхний тунгаа хийлгэсэн. Эхний ээлжид эдгээр иргэнд хоёр дахь тунг нь хийнэ. Дараа нь 400 мянган иргэндээ хийх юм. Энэ долоо хоногт вакцинжуулалтыг эрчимжүүлэх тул бэлтгэл ажлаа сайтар хангаж байна. Вакцин ирсэн тохиолдолд өдөрт 40-50 мянган иргэнийг вакцинжуулж, богино хугацаанд буюу тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн нэг сая гаруй иргэнийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэв.

 


Ц.МӨНХБААТАР: Энэ долоо хоногт дархлаажуулалтыг эрчимжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188