• Өнөөдөр 2024-05-02

Сөүл-Улаанбаатарын нислэгээр 50 мянган тун AstraZeneca вакцин авна

2021-04-21,   584

Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50400 тун AstraZeneca вакцин өнөөдөр орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн нислэгээр ирнэ. Уг вакциныг ХӨСҮТ-ийн агуулахад горимын дагуу хадгалах юм байна.

Манай улс өмнө нь 14400 тун AstraZeneca вакциныг гуравдугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан. Ингэснээр КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийт 64800 тун вакциныг нийлүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувь буюу нийт 600 мянган иргэнийг хамруулах 1200000 тун вакциныг үнэ төлбөргүй үе шаттайгаар авах тухай ГХЯ-наас мэдээлж байсан юм. Үүнээс хуваарийн дагуу тавдугаар сар хүртэл AstraZeneca вакцинаас 112800 тунг нийлүүлэх аж. Харин хөтөлбөрийн хүрээнд Pfizer вакцинаас 25740 тунг авсан билээ.

 


Сөүл-Улаанбаатарын нислэгээр 50 мянган тун AstraZeneca вакцин авна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188