• Өнөөдөр 2024-05-18

Таван хүн нас барж, 63 хүний биеийн байдал маш хүнд байна

2021-04-19,   591

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 889 хүнээс коронавирусийн халдвар илэрч, таван хүн нас барсан тухай ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн. Улмаар улсын хэмжээнд нийт 49 нас баралт бүртгээд байна.

Нас барсан таван иргэн нь 34, 57, 61 настай эрэгтэй, 55, 75 настай эмэгтэй байсан аж. Нас барсан иргэдийн дөрөв нь нийслэл Улаанбаатар хотод, нэг нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд эмчлүүлж байжээ.

Мөн улсын хэмжээнд нийт 3366 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс хөнгөн 2193, хүндэвтэр 869, хүнд 241, маш хүнд 63 хүн байгаа талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээлсэн юм.

 


Таван хүн нас барж, 63 хүний биеийн байдал маш хүнд байна
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188