• Өнөөдөр 2024-05-18

"Зочид буудлуудад ойрын хавьтлуудыг тусгаарлаж, хоёр дахь тунг эрсдэлт бүлгийнхэнд тарьж байна"

2021-04-19,   542

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12384 хүнээс 889 хүнээс коронавирусийн халдвар илэрч , Монгол Улсад бүртгэгдсэн нийт коронавирусийн халдвар авсан хүний тоо 22884 болсон. Мөн таван хүн нас барж, нийт 49 нас баралт бүртгээд байгаа юм.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өгөв. Тэрбээр

“Зочид буудлуудад тусгаарлах шаардлагатай ойрын хавьтлуудыг тусгаарлаж байгаа. Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг халдвар авах эрсдэл дунд ажиллаж байгаа эмнэлгийн байгууллага, цагдаагийн алба хаагч, онцгой байдлын эрсдэлт бүлгийнхэнд тарьж байна. Хөл хорионы дараа бусад шатны иргэддээ хоёр дахь тунг тарьж эхэлнэ” гэсэн юм.

 


"Зочид буудлуудад ойрын хавьтлуудыг тусгаарлаж, хоёр дахь тунг эрсдэлт бүлгийнхэнд тарьж байна"
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188