• Өнөөдөр 2024-05-17

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар ажиллах хүсэлтэй эмнэлгийн мэргэжилтнүүдийг бүртгэж эхэллээ

2021-04-19,   425

Коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Өчигдөр 1340 шинэ тохиолдол батлагдсанаар улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 21995 болж, эмчлүүлж буй иргэний тоо 11807 болсон юм. Иймд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр өнөөдрөөс бүртгэж эхэллээ.

Сайн дураараа дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн 99785801 дугаарын утсаар холбогдон бүртгүүлж, мэдээлэл авах боломжтой хэмээн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлэв.

 


Эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар ажиллах хүсэлтэй эмнэлгийн мэргэжилтнүүдийг бүртгэж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188